Business Analyst мэргэжлийн хөтөлбөр
Энэхүү 1 сарын онлайн хөтөлбөр нь байгууллагын бизнесийн хэрэгцээг тодорхойлох, шаардлага боловсруулах, бизнесийн процессыг шинжлэх, шийдэл боловсруулах үндсэн ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэхэд чиглэсэн практик сургалт юм. Сургалтын бүтэц нь Business Analyst-ийн бодит ажлын урсгал (end-to-end workflow)-ыг үндэслэн, асуудал тодорхойлох, шаардлага цуглуулах, бизнесийн процесс зураглах, шийдлийг баримтжуулах хүртэлх үе шатыг шат дараатайгаар эзэмшүүлэхээр боловсруулагдсан.
Ингэснээр оролцогчид байгууллагын бизнесийн асуудлыг шинжилж, үр дүнтэй шийдэл боловсруулах, оролцогч талуудтай хамтран ажиллах, Agile орчинд ажиллах, AI хэрэгслүүдийг өдөр тутмын ажилдаа ашиглах чадварыг эзэмшинэ. Бүхэлдээ 100% практикт суурилсан энэхүү сургалт нь бодит кейс, дасгалууд дээр ажиллах замаар шууд хэрэглэгдэх Business Analysis ур чадварыг хөгжүүлнэ.
Сургалтын бүтэц (1 сар)
WEEK 1: Business Analysis Foundations & Need Assessment
Session 1: Understanding the Project Ecosystem & Business Analysis
Session 2: Understanding business problems and stakeholder needs
Session 3: Business Analysis Planning & Initiation
WEEK 2: Requirement Elicitation & Analysis
Session 4: Elicitation (Requirements gathering techniques)
Session 5: Analysis (Requirement Baseline process)
Session 6: Analysis (Modeling Tools & Techniques)
WEEK 3: Traceability & Solution Evaluation
Session 7: Traceability & Monitoring
Session 8: Solution Evaluation
Session 9: Data-Driven Business Analysis I – Data management
WEEK 4: Data-Driven Business Analysis & AI
Session 10: Data-Driven Business Analysis II - Microsoft Excel
Session 11: Data-Driven Business Analysis III - SQL fundamentals
Session 12: AI Usage for BA & BA for AI Initiatives
WEEK 5: Capstone Presentation
Эхлэх өдөр: 8 сарын 4, Мягмар гариг
Орох өдрүүд: Мягмар, Пүрэв, Бямба
Цагийн хуваарь: 18:00-20:00
Үргэлжлэх хугацаа: 1 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр
Business Analyst 8/4-нд эхлэх
Сургалтын төлбөр нийт 880,000₮ ба суудал баталгаажуулахад 50% буюу 440,000₮-ийг төлнө. Төлбөрөө хичээл эхлэх хүртэл Хаан банкны МОНГОЛЫН ДАТА МЕНЕЖМЕНТИЙН АССОЦИАЦИ 5041829830 дансанд хуваан төлөх боломжтой.
Сургалтын үр дүнд төгсөгч дараах чадваруудыг эзэмшинэ:
✔ Бизнес анализын үндсэн ойлголтуудыг эзэмшиж, байгууллагын бизнесийн асуудлыг тодорхойлох, шаардлага цуглуулах, stakeholder-уудтай үр дүнтэй харилцах чадвартай болно.
✔ BPMN, User Story, Use Case зэрэг бизнес анализын түгээмэл аргачлалуудыг ашиглан бизнесийн процессыг зураглах, шаардлагын баримт бичиг боловсруулах, шийдлийг оновчтой тодорхойлох чадвар эзэмшинэ.
✔ Excel, SQL болон Power BI ашиглан өгөгдөлд суурилсан бизнесийн шинжилгээ хийх, KPI боловсруулах, удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих тайлан, дашбоард бүтээх чадвартай болно.
✔ AI хэрэгслүүдийг ашиглан шаардлага боловсруулах, баримт бичиг бэлтгэх, бизнесийн шинжилгээ хийх болон өдөр тутмын Business Analyst-ийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх мэдлэгтэй болно.
✔ Төгсгөлийн төслийн хүрээнд бизнесийн асуудлыг тодорхойлох, шаардлага боловсруулах, бизнесийн процесс зураглах, шийдлийг танилцуулах хүртэлх Business Analysis-ийн бүрэн ажлын урсгалыг бие даан хэрэгжүүлэх практик туршлага хуримтлуулна. Энэхүү төсөл нь ажил олгогчдод үзүүлэх portfolio болох боломжтой.
Төгсөгчид Business Analysis → Requirements Engineering → Process Modelling → Data Analysis → Power BI → AI гэсэн дарааллаар Business Analyst-ийн өдөр тутмын үндсэн ур чадваруудыг практик түвшинд эзэмшиж, байгууллагын бизнесийн асуудлыг өгөгдөлд суурилан шийдвэрлэх чадвартай мэргэжилтэн болно.
Амжилттай төгсөгчдөд мэдлэг, чадварыг нь баталгаажуулсан албан ёсны сертификат олгох бөгөөд дотоодын томоохон байгууллагуудад санал болгоно.

