DAMA Mongolia Chapter
Байгууллагын сургалт · DAMA-DMBOK®

DAMA-DMBOK сургалтыг танай багт

DMBOK-ийн 14 бүлгийг хамарсан ерөнхий сургалт, эсвэл аль нэг мэдлэгийн чиглэлийг гүнзгийрүүлсэн тусгайлсан сургалтыг байгууллагынхаа хэрэгцээнд тохируулан захиалаарай. DAMA International-ийн албан ёсны Монгол дахь чаптерын сургалт.

Сургалтын хэлбэр

Хоёр хэлбэрээс сонгоно

Багийнхаа өгөгдлийн менежментийн суурь ойлголтыг нэгтгэх үү, эсвэл тодорхой чиглэлд гүнзгий мэдлэг олгох уу?

I · Ерөнхий сургалт

DAMA-DMBOK-ийн бүх бүлгийг хамарсан ерөнхий сургалт

7.5 цаг2.5 цаг × 3 удаа
Зорилго
DMBOK-ийн бүх бүлгийг товчлон, өгөгдлийн удирдлагын цогц ойлголт олгох.
Хугацаа
2.5 цаг × 3 удаа
Хамрах хүрээ
DMBOK-ийн үндсэн 14 бүлэг бүгд
Тохиромжтой
Өгөгдлийн менежментийн нийтлэг ойлголт, нэгдсэн хэл бүрдүүлэх баг
II · Тусгайлсан сургалт

Аль нэг чиглэлийг гүнзгийрүүлсэн тусгайлсан сургалт

2.5 цагнэг бүлэг тутамд
Зорилго
DMBOK-ийн тодорхой нэг мэдлэгийн чиглэлийг гүнзгийрүүлэн судлах.
Хугацаа
Нэг бүлэг 2.5 цаг
Хамрах хүрээ
14 бүлгээс сонгосон чиглэл · case study, workshop
Тохиромжтой
Засаглал, чанар, метадата гэх мэт тодорхой чиглэлд ажиллаж буй баг
DMBOK-ийн 14 бүлэг

Сургалтаа бүрдүүлэх

Хэлбэрээ сонгоод, тусгайлсан сургалтын хувьд хамруулах бүлгүүдээ тэмдэглэнэ үү. Таны сонголт захиалгын маягтад автоматаар бичигдэнэ.

Сургалтын үр дүн

Танай баг юу эзэмших вэ?

1

Өгөгдлийн менежментийн цогц ойлголттой болно

DAMA-гийн DMBOK framework болон өгөгдлийн менежментийн үндсэн зарчим, мэдлэгийн салбаруудын уялдаа холбоог ойлгоно.

2

Байгууллагын өгөгдлийн менежментийн орчныг ойлгож үнэлэх чадвартай болно

Байгууллагын өгөгдлийн архитектур, засаглал, чанар болон интеграцийн одоогийн байдлыг ерөнхий түвшинд үнэлж ойлгоно.

3

Өгөгдлийн засаглалын ач холбогдлыг ойлгож хэрэгжүүлэх суурь мэдлэгтэй болно

Data governance, data stewardship, бодлого ба стандартын хэрэгжилтийн талаар ойлголттой болно.

4

Өгөгдлийн чанар, метадата болон мастер өгөгдлийн менежментийн ач холбогдлыг ойлгоно

Өгөгдлийн чанарыг сайжруулах, өгөгдлийг зөв тодорхойлох, удирдах аргачлалуудын талаар мэдлэгтэй болно.

5

Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих ойлголттой болно

Data warehouse, business intelligence болон аналитикийн үүрэг, байгууллагын үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлдгийг ойлгоно.

6

Байгууллагад өгөгдлийн менежментийг хөгжүүлэх суурь ойлголттой болно

Өгөгдлийн менежментийн стратеги, бүтэц, үүрэг ролийг ойлгож, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх эхний алхмуудыг тодорхойлох боломжтой болно.

Захиалгын явц

Хэрхэн зохион байгуулагдах вэ?

  1. 1

    Хүсэлт илгээх

    Сургалтын хэлбэр, сонирхож буй бүлгүүдээ доорх маягтаар илгээнэ.

  2. 2

    Хэрэгцээг тодруулах

    Бид тантай холбогдож, багийн бүрэлдэхүүн, зорилго, хүссэн хугацааг ярилцана.

  3. 3

    Хөтөлбөр тохируулах

    Ярилцсан хэрэгцээнд тулгуурлан сургалтын агуулга, хуваарийг тохирно.

  4. 4

    Сургалт зохион байгуулах

    Тохирсон хуваарийн дагуу танай багт DAMA-DMBOK сургалтыг явуулна.

Сургалтын захиалга

Сургалт захиалах

Хүсэлтээ үлдээгээрэй. Бид таны хүсэлтийг хүлээн авч, тантай холбогдон дэлгэрэнгүйг тохирно.

  • Хэлбэр, бүлгүүд - дээрх сонголтоос зурваст автоматаар бичигдэнэ
  • Оролцогчдын тоо - хэдэн ажилтан хамрагдах
  • Тохиромжтой хугацаа - эхлүүлэхийг хүсэж буй сар, өдөр

Сонголт хийлгүйгээр асуух зүйл байвал холбоо барих хуудсаар бидэнтэй холбогдоорой.

Сонголттой холбогдсон

Сонголт өөрчлөгдөхөд зурвас шинэчлэгдэнэ. Чөлөөтэй засварлаж болно.

71 тэмдэгт

Таны мэдээллийг зөвхөн энэ хүсэлтэд хариулах зорилгоор ашиглана. Нууцлалын бодлого