DAMA Mongolia Chapter
DAMA International-ийн албан ёсны чаптер

Professional data management begins here

DAMA Mongolia Chapter нь өгөгдлийн удирдлагын олон улсын стандарт, шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулж, төр ба хувийн хэвшлийн байгууллагуудыг өгөгдөлд суурилсан, хариуцлагатай, тогтвортой шийдвэр гаргах чадавхтай болгоход чиглэсэн мэргэжлийн байгууллага юм.

Сургалт

Мэргэжлийн сургалтууд

Олон улсын стандарт, практик туршлагад суурилсан хөтөлбөрүүд.

Бүх сургалтууд →
Элсэлт нээлттэйОнлайн

Mining Data Analyst

12/8-нд эхэлнэ · Уул уурхай

Уурхайн үйлдвэрлэлийн KPI боловсруулах, олборлолт, тээвэрлэлт, засвар үйлчилгээ, бүтээмжийн өгөгдлийг шинжлэх, интерактив дашбоард бүтээх ур чадварыг бодит кейсүүдээр эзэмшинэ.

Элсэлт нээлттэйОнлайн

Data Analyst

10/21-нд эхэлнэ · 1 сарын эрчимжүүлсэн · Онлайн

Өгөгдөл цэвэрлэхээс авахуулаад SQL, Python ашиглах, дашбоард хийх, өдөр тутмын аналитикт AI хэрэгслүүдийг ашиглах бодит ур чадвар. Төгсөлтийн мини төсөлтэй.

Элсэлт нээлттэйОнлайнШинэ

Data Adventures

10–18 нас · Онлайн

Өгөгдлийн ертөнцөөр тоглоом хэлбэрээр арлаас арал руу аялж суралцана. 10–13 нас: эхний 3 арал (8 хичээл), 14–18 нас: 6 арал, Capstone төсөл (16 хичээл).

Удахгүй зарлагданаОнлайн

Healthcare Data Analyst

Эрүүл мэнд

Эмнэлгийн KPI боловсруулах, өвчтөний урсгал, нөөцийн ашиглалт, үйлчилгээний чанарыг үнэлж, удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих аналитик ур чадвар.

Элсэлт хаагдсанТанхим

HR Data Analyst

Хүний нөөц · Power BI

HR KPI болон Workforce Analytics хийх, Power BI дээр HR Dashboard хөгжүүлэх, AI ашиглан датад суурилсан хүний нөөцийн шийдвэр гаргалтыг дэмжих.

Элсэлт нээлттэйОнлайн

Business Analyst

12/8-нд эхэлнэ · Agile · Requirements

Бизнесийн асуудлыг тодорхойлж, хэрэглэгчийн хэрэгцээг шаардлага болгон хөрвүүлэх, процессыг сайжруулах, технологийн шийдлийг хэрэгжүүлэх чадвар.

Элсэлт нээлттэйТанхим

Data Engineer

2027.03.15-нд эхэлнэ · Pipeline · Платформ

Өгөгдөл цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах суурь өгөгдлийн дэд бүтцийг бүтээж ажиллуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Захиалгаар

Байгууллагын сургалт (DAMA-DMBOK)

2.5 цаг × 3 эсвэл бүлэг тус бүр

DMBOK-ийн 14 бүлгийг хамарсан ерөнхий сургалт, эсвэл аль нэг чиглэлийг гүнзгийрүүлсэн тусгайлсан сургалтыг танай багт зохион байгуулна.

ХүсэлтээрЗахиалах
CDMP®

CDMP® шалгалтанд бэлдэх сургалтууд

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дата мэргэжилтнүүдийн зэрэг

CDMP хуудас →
DMFЗААВАЛ ӨГӨХ СУУРЬ ШАЛГАЛТ

CDMP Level 1: Data Management Fundamentals

DAMA-DMBOK2 стандартын 14 сэдвийг хамарсан 100 асуулттай шалгалт. Associate, Practitioner, Master гурван зэрэгт бүгдэд давсан байх шаардлагатай.

DAMA Mongolia Chapter жилд нэг удаа CDMP Level 1 (DMF) шалгалтад бэлтгэх 8 долоо хоногийн сургалт зохион байгуулдаг. Монгол/Англи хэл дээр, бодит кейс дасгалтай.

ТАНХИМ / ОНЛАЙН50% / 50%
ХУГАЦАА8 долоо хоног
ХИЧЭЭЛ16 удаа
СУУДАЛ16
Элсэлт нээлттэй
3,800,000₮
Суудал баталгаажуулах 20% буюу 760,000₮. Үлдэгдлийг 4 хуваан төлөх боломжтой.
Сургалтанд бүртгүүлэх
DAMA-DMBOK

Бид DAMA International-ийн албан ёсны Монгол дахь чаптерын хувьд DAMA DMBOK® “Golden Standard”-д суурилсан сургалт, сертификат, зөвлөх үйлчилгээ мөн мэргэжлийн хамтын ажиллагааг системтэйгээр хөгжүүлж байна.

DAMA DMBOK® нь өгөгдлийн менежментийн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн суурь framework бөгөөд дэлхийн тэргүүлэх корпорациуд болон засгийн газрын байгууллагууд өөрсдийн өгөгдлийн стратеги, бодлого, системийн хөгжүүлэлтийн үндсэн стандарт болгон өргөн ашигладаг.

DMBOK-ийн 14 мэдлэгийн чиглэл
1Data Management2Data Governance3Data Architecture4Data Modeling & Design5Data Storage & Operations6Data Security7Data Integration8Document & Content9Reference & Master Data10Data Warehousing & BI11Metadata Management12Data Quality13Big Data & Analytics14Organization & Roles
Байгууллагад

Дата засаглалын консалтинг

Дэлгэрэнгүй →

DAMA Mongolia Chapter нь байгууллагын өгөгдлийг стратегийн түвшинд удирдах, хариуцлага, чанар, аюулгүй байдлыг тогтолцоотойгоор бий болгох зорилготой DAMA-DMBOK® стандартад суурилсан дата засаглалын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

Бид төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын өгөгдлийн орчныг иж бүрэн үнэлж, бодит хэрэгжилтэд чиглэсэн загвар, бодлого, процесс, зохион байгуулалтын шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлдэг.

DMA үнэлгээҮнэгүй үнэлгээ турших

Байгууллагынхаа дата засаглалын боловсролыг DAMA-ийн стандартаар үнэлж, дараагийн алхмаа тодорхойлоорой.

Эхлэх ↗

Өнөөгийн байдал, эрсдэл, сул талыг тодорхойлж, сайжруулах замын зураг (roadmap), хэрэгжилтийн төлөвлөгөө гаргана.

✓ Хариуцлага, ил тод байдал, чанар сайжирна✓ Эрсдэл, зохицуулалтын зөрчил буурна✓ Шийдвэр гаргалт, AI-ийн бэлэн байдал нэмэгдэнэ
Гишүүнчлэл

Мэргэжлийн холбоонд нэгдэх

Хувь хүн, байгууллага, удирдлагын түвшинд тохирсон гурван төрлийн гишүүнчлэл.

Дэлгэрэнгүй →
Хувь хүн

DAMA Youth Club

Карьерынхаа эхний шатанд явж буй дата мэргэжилтнүүд, суралцагчдад зориулсан гишүүнчлэл.

  • CDMP® бэлтгэлийн сургалтын материал
  • CDMP® Mock Test 50% хөнгөлөлт
  • Бүх арга хэмжээнд үнэ төлбөргүй
Байгууллага

DAMA Corporate

Гишүүнчлэл болон мэргэжлийн үйлчилгээг хослуулсан байгууллагын жилийн багц.

  • Байгууллагын DAMA-DMBOK сургалт жилд 3 удаа
  • Youth Club, Executives Club-ийн эрх
  • Зөвлөх цаг, сургалтын 20% хөнгөлөлт
Standard | PremiumХүсэлт илгээх
Удирдлага

DAMA Executives Club

Өгөгдлийн стратеги, дижитал шилжилтийг удирдаж буй ахлах түвшний удирдлагуудад зориулсан хаалттай клуб.

  • Хаалттай roundtable, C түвшний уулзалт
  • Бодлогын хэлэлцүүлэгт оролцох
  • Youth Club-ийн эрхүүд дагалдана