BI Developer мэргэжлийн хөтөлбөр (8 сарын 18-нд эхлэх)


Байгууллагын удирдлагууд шийдвэрээ зөвхөн дата дээр үндэслэн гаргахын тулд ойлгомжтой, хурдан, найдвартай тайлан болон дашбоард шаардлагатай байдаг. Энэхүү 1 сарын хөтөлбөр нь ийм аналитикийн шийдлийг хөгжүүлэх чадвартай BI Developer бэлтгэхэд чиглэнэ.

Суралцагчид өгөгдлийг олон эх үүсвэрээс холбох, өгөгдлийн загвар боловсруулах, DAX ашиглан бизнесийн хэмжүүрүүдийг тооцоолох, Power BI, Tableau дээр мэргэжлийн түвшний интерактив дашбоард хөгжүүлэх, тайлангийн гүйцэтгэлийг оновчлох болон AI хэрэгслүүдийг хөгжүүлэлтийн ажлын урсгалдаа ашиглах ур чадварыг бодит бизнесийн кейсүүд дээр ажиллан эзэмшинэ.


Сургалтын бүтэц (1 сар)


WEEK 1: BI fundamentals and SQL

Session 1: Your first day as a BI Developer

Session 2: SQL fundamentals for BI development

Session 3: Advanced SQL and data preparation


WEEK 2: Data modelling and Power BI

Session 4: Data modelling and Star Schema

Session 5: Power BI - Build your first dashboard

Session 6: Power BI - DAX, measures and performance optimisation


WEEK 3: Tableau development

Session 7: Tableau fundamentals - Connect and visualise data

Session 8: Interactive dashboards and storytelling with Tableau

Session 9: Choosing the right visualisation and dashboard design best practices


WEEK 4: AI, deployment and capstone

Session 10: Publishing, security and workspace management

Session 11: Using AI to accelerate BI development

Session 12: End-to-end BI development capstone project


Эхлэх өдөр: 8 сарын 18 Мягмар гариг

Орох өдрүүд: Мягмар, Пүрэв, Бямба

Цагийн хуваарь: 18:00-20:00

Үргэлжлэх хугацаа: 1 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр

Сургалт

BI Developer

Сургалтын төлбөр нийт 880,000₮ ба суудал баталгаажуулахад 50% буюу 440,000₮-ийг төлнө. Төлбөрөө хичээл эхлэх хүртэл Хаан банкны МОНГОЛЫН ДАТА МЕНЕЖМЕНТИЙН АССОЦИАЦИ 5041829830 дансанд хуваан төлөх боломжтой.

Сургалтанд бүртгүүлэх
Доорх мэдээллийг үнэн зөв бөглөж бүртгэлээ баталгаажуулна уу.
Суудал баталгаажуулах
440,000

Та "Үргэлжлүүлэх" товчийг дарснаар манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч буйд тооцогдоно.

Сургалтын үр дүнд төгсөгч дараах чадваруудыг эзэмшинэ:


✔ Өгөгдлийн сан болон data warehouse/lake үндсэн ойлголтуудыг эзэмшиж, Excel дээр бохир өгөгдлийг цэвэрлэх, бодит бизнесийн асуултад хариулах шинжилгээ хийх чадвартай болно.

✔ SQL өгөгдлийн сантай холбогдож, BI тайлангийн өгөгдлийн эх үүсвэрийг бэлтгэхэд шаардлагатай query бичих, window function ашиглан нарийн төвөгтэй дата хэлбэрүүдийг задлан шинжлэх чадвартай болно.

✔ Power Query ашиглан өгөгдлийг цэвэрлэх, хувиргах (ETL), Star schema-д суурилсан дата загварчлал хийх, хүснэгтүүдийн хооронд холбоос (relationships) тохируулах, DAX томьёогоор тооцоолсон баганa, хэмжигдэхүүн үүсгэх, Power BI дээр интерактив дашбоард болон тайлан бүтээх чадвар эзэмшинэ.

✔ Power BI Service дээр тайлан/дашбоард хэвлэн нийтлэх, шинэчлэлт (scheduled refresh) тохируулах, хандах эрх (row-level security) удирдах зэрэг BI Developer-ийн ажилд шаардлагатай практик ур чадварт суралцана.

✔ Өдөр тутмын BI хөгжүүлэлтийн ажилд AI хэрэгслүүдийг үр дүнтэй нэгтгэн ашиглах мэдлэгтэй болно.

✔ Төгсгөлийн ажилд дата цуглуулах, цэвэрлэх, загварчлах, DAX-аар тооцоолох, дүрсжүүлэх хүртэлх бүрэн BI шийдлийн ажлын урсгалыг бие даан гүйцэтгэж чадах практик туршлага хуримтлуулна.


Төгсөгчид Excel → SQL → Power BI (Power Query, дата загварчлал, DAX) → Power BI Service гэсэн дарааллаар BI хөгжүүлэгчдийн ажлын өдөр тутмын хэрэгслүүдийг практик түвшинд эзэмшиж, AI-г ашиглан ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх чадвартай мэргэжилтэн болно.


Амжилттай төгсөгчдөд мэдлэг, чадварыг нь баталгаажуулсан албан ёсны сертификат олгох бөгөөд дотоодын томоохон байгууллагуудад санал болгоно.