Сургалтын зорилго
Энэхүү сургалтын хөтөлбөр нь DAMA International-ийн Data Management Fundamentals (DMF) буюу CDMP level 1 шалгалтад бэлтгэх зорилготой бөгөөд оролцогчдод өгөгдлийн удирдлагын суурь ойлголт, практик хэрэглээ, шалгалтад шаардагдах мэдлэгийн чиглэлүүдийг системтэйгээр эзэмшүүлэхэд чиглэнэ.
Сургалтын формат
Хэлбэр: Танхим 80% + Онлайн 20%
Нийт хугацаа: 2 сар (8 долоо хоног)
Давтамж: 7 хоногт 2 удаа (нийт 16 удаа)
Сургалтын хэл: Монгол/Англи
Нэг удаагийн хичээлийн үргэлжлэх хугацаа: 2.5 цаг
Сургалтын агуулга
Data Management Fundamentals шалгалт нь нийт 14 сэдвийг хамардаг ба сургалт мөн адил агуулгатай байна. Сургалтын агуулгын сэдэв тус бүрээр эзлэх хувь:
- Data Management Process – 2%
- Big Data – 2%
- Data Architecture – 6%
- Document and Content Management – 6%
- Data Ethics – 2%
- Data Governance – 11%
- Data Integration and Interoperability – 6%
- Master and Reference Data Management – 10%
- Data Modelling and Design – 11%
- Data Quality – 11%
- Data Security – 6%
- Data Storage and Operations – 6%
- Data Warehousing and Business Intelligence – 10%
- Metadata Management – 11%
Сургалт эхлэх хугацаа: 2026 оны 5-р сарын 4
Анги дүүргэлт: 20 хүн
Жилд элсэлт авах тоо: 2 удаа
Associate level сургалт
Data Management Fundamentals (DMF) буюу CDMP level 1 сургалтын төлбөр нийт 3,800,000₮ ба суудал баталгаажуулахад 20% буюу 760,000₮-ийг төлнө.
CDMP level 1 зэрэгтэй болсноор ямар ач холбогдолтой вэ?
DAMA-DMBOK стандартын дагуу өгөгдлийн удирдлагын суурь мэдлэгийг системтэйгээр эзэмшсэн болохоо олон улсын түвшинд баталгаажуулна. Үүнд:
- Өгөгдлийн засаглал, чанар, аюулгүй байдал;
- Архитектур, загварчлал, интеграцчлал;
- Метадата, мастер өгөгдөл, өгөгдлийн агуулах, BI зэрэг бүх үндсэн чиглэлүүд багтана.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат тул хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвар нэмэгдэнэ:
- Data Analyst, Data Engineer, Data Steward, Data Governance Specialist, BI Consultant зэрэг албан тушаалд дэвших боломж өргөжинө.
- Олон улсын төсөл, гадаад хамтын ажиллагаанд оролцох давуу талтай болно.
CDMP Level 1-тэй мэргэжилтэнтэй болсноор байгууллагад өгөх бодит үнэ цэнэ:
- Өгөгдлийн бодлого, стандарт, журам боловсруулахад оролцох чадвартай болно.
- Өгөгдлийн чанар, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулна.
- Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулах суурь тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
Дараагийн түвшинд ахих суурь болно:
CDMP Level 1 нь:
- CDMP Level 2 (Practitioner) болон CDMP Level 3 (Master) түвшинд ахих албан ёсны суурь болдог.
- Өгөгдлийн удирдлагын чиглэлээр олон улсын мэргэжлийн карьерын боломж нээгдэнэ.

