Мэргэжлийн сургалтууд
Манай мэргэжлийн сургалтууд нь өгөгдлийн удирдлага, аналитик, хиймэл оюун ухааны чиглэлийн олон улсын стандарт, практик туршлагад суурилсан хөтөлбөрүүд юм. Энэ жил буюу 2026 онд та бүхэн дараах 2 чиглэлийн мэргэжлийн урт хугацааны сургалтанд хамрагдах боломжтой.
Junior Data Engineer
Junior Data Engineer-ийн сургалт нь өгөгдөл цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах суурь өгөгдлийн дэд бүтцийг бүтээх, ажиллуулах чадвартай анхан шатны мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.
Суралцагчид бодит жишээ, практик даалгаврын хүрээнд өгөгдөлтэй ажиллах техникийн үндсэн ур чадварыг эзэмшинэ.
Хэн хамрагдах вэ
- IT, мэдээллийн систем, инженерийн чиглэлээр суралцагч, төгсөгч
- Програмчлалын суурь мэдлэгтэй боловч өгөгдлийн инженерчлэл рүү шилжих сонирхолтой хүмүүс
- Байгууллагын өгөгдлийн дэд бүтэц, ETL процесс дээр ажиллах зорилготой мэргэжилтнүүд
Хугацаа
Нийт хугацаа: 3 сар
Сургалтын хэлбэр: Танхим 80% + онлайн 20%
Давтамж: 7 хоногт 2 удаа
Төгсгөлийн ажил: Практик кейс дээр суурилсан mini project
Junior Data Scientist
Junior Data Scientist сургалт нь өгөгдөлд дүн шинжилгээ хийх, өгөгдлийн загварчлал хийх, өгөгдлөөс бодитой ойлголт гаргах суурь чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.
Суралцагчид бодит өгөгдөл дээр ажиллаж, аналитик сэтгэлгээ, дата ойлголтоо системтэйгээр хөгжүүлнэ.
Хэн хамрагдах вэ
- Статистик, математик, эдийн засаг, IT чиглэлийн суурь мэдлэгтэй хүмүүс
- BI, аналитик, AI чиглэлд шилжих сонирхолтой мэргэжилтнүүд
- Байгууллагын өгөгдөлд дүн шинжилгээ хийж тайлан гаргадаг ажилтнууд
Хугацаа
Нийт хугацаа: 3 сар
Сургалтын хэлбэр: Танхим 80% + онлайн 20%
Давтамж: 7 хоногт 2 удаа
Төгсгөлийн ажил: Бодит өгөгдөл дээр хийх аналитик төсөл
