DAMA International-ийн Монгол дахь онцгой эрхт чаптер болох DAMA Mongolia chapter үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлэхээр нээлтийн арга хэмжээний товоо гаргалаа.
A Launch Event to Initiate Leadership, Standards, and Policy Development in Mongolia’s Data Ecosystem
🌍 DAMA International нь 60 гаруй оронд албан ёсны чаптертай, дата менежмент, засаглал, стандарт, аргачлалын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага бөгөөд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, арга зүйг боловсруулан түгээгч юм.
DAMA Mongolia Chapter нь DAMA International-ийн Монгол дахь цор ганц онцгой статус бүхий ашгийн бус байгууллага бөгөөд Монголд дөнгөж хөгжиж, эрчээ авч эхэлж буй Data/AI салбарын хувьд тэргүүлэх, чиглүүлэх, олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, чадварлаг боловсон хүчнийг эх орондоо бэлдэх чиглэлд үйл ажиллагаа эрхэлнэ.
Монгол Улсад DAMA-г нэвтрүүлж, 📘 DMBOK-ийг нутагшуулснаар дата болон хиймэл оюун ухааны салбарыг зөв чиглүүлэх, дотоодын дата менежментийг олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, салбарын чадавхыг шинэ түвшинд хүргэх, эдийн засгийн суурь салбаруудад датад суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, олон улсын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх зэрэг онцгой ач холбогдолтой.
🎉 DAMA Mongolia Chapter-ийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр нээлтийн арга хэмжээг 2026 оны 3-р сарын 13-нд товлолоо. Энэхүү нээлтийн хүлээн авалтанд салбарын мэргэжилтнүүд, их өгөгдөл болон хиймэл оюуны чиглэлээр суралцагч, сонирхогч хэн бүхнийг урьж байна.
📍 Нээлтийн арга хэмжээ болох байршил: Blue Sky, 3 давхарт Diamond Hall
🗓️ Хугацаа: 2026 оны 3-р сарын 13-нд ⏰ 17:00–21:00
📝 Бүртгүүлэх холбоос: DAMA Mongolia 2026 - Event Registration – Fill out form
📩 Холбогдох: info@dama-mongolia.org
📞 Утас: 75351222, 69953303

