🚀 Өгөгдлийн удирдлагын “Библи” гэгдэх DMBOK болон мэргэжлийн зэрэг CDMP гэж юу вэ?
📚 DAMA-DMBOK (Data Management Body of Knowledge) нь өгөгдлийн удирдлагын чиглэлээр дэлхий даяар ашиглагддаг, нэгдсэн стандарт гарын авлага бөгөөд байгууллага өгөгдлөө стратегийн түвшинд удирдах, хамгаалах, үнэ цэнэ гаргах суурь framework-ийг тодорхойлдог.
DMBOK нь өгөгдлийг удирдах 11 үндсэн мэдлэгийн чиглэл-ийг багтаадаг. Үүнд:
• Data Governance
• Data Architecture
• Data Modeling & Design
• Data Storage & Operations
• Data Security
• Data Integration & Interoperability
• Document & Content Management
• Reference & Master Data
• Data Warehousing & BI
• Metadata Management
• Data Quality
Хэрэв data driven байгууллага болох гэж байгаа бол DMBOK = roadmap + operating model гэж ойлгож болно.
🎓 CDMP гэж юу вэ?
CDMP (Certified Data Management Professional) нь DMBOK-ийн мэдлэгийг эзэмшсэн, олон улсын түвшний дата мэргэжилтэн гэдгийг баталгаажуулах сертификат юм.
🔹 DMBOK юу өгдөг вэ?
• Байгууллагын data governance framework
• Enterprise data architecture суурь
• Data quality & metadata стандарт
• Өгөгдлийг бизнесийн үнэ цэнтэй уялдуулах аргачлал
🔹 CDMP яагаад чухал вэ?
• Олон улсын мэргэжлийн үнэлгээ
• Data салбарт карьер өсөх боломж
• Байгууллагад data capability бий болгох итгэлцэл
Өөрөөр хэлбэл DMBOK нь өгөгдлийг хэрхэн удирдах, CDMP нь хэн удирдах чадвартайг тодорхойлдог.

