Mining Data Analyst
Уурхайн үйлдвэрлэлийн KPI боловсруулах, олборлолт, тээвэрлэлт, засвар үйлчилгээ, бүтээмжийн өгөгдлийг шинжлэх, интерактив дашбоард бүтээх ур чадварыг бодит кейсүүдээр эзэмшинэ.
DAMA Mongolia Chapter нь өгөгдлийн удирдлагын олон улсын стандарт, шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулж, төр ба хувийн хэвшлийн байгууллагуудыг өгөгдөлд суурилсан, хариуцлагатай, тогтвортой шийдвэр гаргах чадавхтай болгоход чиглэсэн мэргэжлийн байгууллага юм.
Олон улсын стандарт, практик туршлагад суурилсан хөтөлбөрүүд.
Уурхайн үйлдвэрлэлийн KPI боловсруулах, олборлолт, тээвэрлэлт, засвар үйлчилгээ, бүтээмжийн өгөгдлийг шинжлэх, интерактив дашбоард бүтээх ур чадварыг бодит кейсүүдээр эзэмшинэ.
Өгөгдөл цэвэрлэхээс авахуулаад SQL, Python ашиглах, дашбоард хийх, өдөр тутмын аналитикт AI хэрэгслүүдийг ашиглах бодит ур чадвар. Төгсөлтийн мини төсөлтэй.

Өгөгдлийн ертөнцөөр тоглоом хэлбэрээр арлаас арал руу аялж суралцана. 10–13 нас: эхний 3 арал (8 хичээл), 14–18 нас: 6 арал, Capstone төсөл (16 хичээл).
Эмнэлгийн KPI боловсруулах, өвчтөний урсгал, нөөцийн ашиглалт, үйлчилгээний чанарыг үнэлж, удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих аналитик ур чадвар.
HR KPI болон Workforce Analytics хийх, Power BI дээр HR Dashboard хөгжүүлэх, AI ашиглан датад суурилсан хүний нөөцийн шийдвэр гаргалтыг дэмжих.
Бизнесийн асуудлыг тодорхойлж, хэрэглэгчийн хэрэгцээг шаардлага болгон хөрвүүлэх, процессыг сайжруулах, технологийн шийдлийг хэрэгжүүлэх чадвар.
Өгөгдөл цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах суурь өгөгдлийн дэд бүтцийг бүтээж ажиллуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
DMBOK-ийн 14 бүлгийг хамарсан ерөнхий сургалт, эсвэл аль нэг чиглэлийг гүнзгийрүүлсэн тусгайлсан сургалтыг танай багт зохион байгуулна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дата мэргэжилтнүүдийн зэрэг
DAMA-DMBOK2 стандартын 14 сэдвийг хамарсан 100 асуулттай шалгалт. Associate, Practitioner, Master гурван зэрэгт бүгдэд давсан байх шаардлагатай.
DAMA Mongolia Chapter жилд нэг удаа CDMP Level 1 (DMF) шалгалтад бэлтгэх 8 долоо хоногийн сургалт зохион байгуулдаг. Монгол/Англи хэл дээр, бодит кейс дасгалтай.

Бид DAMA International-ийн албан ёсны Монгол дахь чаптерын хувьд DAMA DMBOK® “Golden Standard”-д суурилсан сургалт, сертификат, зөвлөх үйлчилгээ мөн мэргэжлийн хамтын ажиллагааг системтэйгээр хөгжүүлж байна.
DAMA DMBOK® нь өгөгдлийн менежментийн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн суурь framework бөгөөд дэлхийн тэргүүлэх корпорациуд болон засгийн газрын байгууллагууд өөрсдийн өгөгдлийн стратеги, бодлого, системийн хөгжүүлэлтийн үндсэн стандарт болгон өргөн ашигладаг.
DAMA Mongolia Chapter нь байгууллагын өгөгдлийг стратегийн түвшинд удирдах, хариуцлага, чанар, аюулгүй байдлыг тогтолцоотойгоор бий болгох зорилготой DAMA-DMBOK® стандартад суурилсан дата засаглалын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.
Бид төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын өгөгдлийн орчныг иж бүрэн үнэлж, бодит хэрэгжилтэд чиглэсэн загвар, бодлого, процесс, зохион байгуулалтын шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлдэг.
Байгууллагынхаа дата засаглалын боловсролыг DAMA-ийн стандартаар үнэлж, дараагийн алхмаа тодорхойлоорой.
Эхлэх ↗Өнөөгийн байдал, эрсдэл, сул талыг тодорхойлж, сайжруулах замын зураг (roadmap), хэрэгжилтийн төлөвлөгөө гаргана.
Хувь хүн, байгууллага, удирдлагын түвшинд тохирсон гурван төрлийн гишүүнчлэл.
Карьерынхаа эхний шатанд явж буй дата мэргэжилтнүүд, суралцагчдад зориулсан гишүүнчлэл.
Гишүүнчлэл болон мэргэжлийн үйлчилгээг хослуулсан байгууллагын жилийн багц.
Өгөгдлийн стратеги, дижитал шилжилтийг удирдаж буй ахлах түвшний удирдлагуудад зориулсан хаалттай клуб.