Мэдээ мэдээлэл
DAMA Mongolia Chapter-ийн сонин сайхан
CDMP сертификаттай сургалтууд
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дата мэргэжилтнүүдийн зэрэг
- Associate Level-ийг авахын тулд Data Management Fundamentals exam-ыг давах ёстой.
- Practitioner Level-ийг авахын тулд Data Management Fundamentals exam болон доорх 7 шалгалтын 2-ыг давсан байх шаардлагатай.
- Master Level-ийг авахын тулд ажлын туршлага 10 жил байх ёстой бөгөөд Data Management Fundamentals exam болон доорх 7 шалгалтын 2-ыг 80%-иас дээш дүнтэй давсан байх шаардлагатай.
Associate Level
(Анхан шат)
Practitioner Level
(Мэргэжлийн суурь түвшин)
Practitioner Level сургалтыг Associate Level-ийн сертификаттай мэргэжилтнүүдийн тоо 100+ болсон үед нээхээр төлөвлөж байна.
Master Level
(Ахисан түвшин)
Master Level сургалтыг Associate Level-ийн сертификаттай мэргэжилтнүүдийн тоо 200+ болсон үед нээхээр төлөвлөж байна.
Бид DAMA International-ийн албан ёсны chapter-ын хувьд DMBOK® стандарт дээр суурилсан сургалт, сертификат, зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн хамтын ажиллагааг хөгжүүлдэг.
DMBOK нь дата менежментийн олон улсын стандарт гарын авлага ба олон улсын тэргүүлэх корпорацууд, засгийн газрын байгууллагууд ч дата стратеги, бодлого, болон системийн суурь стандарт болон ашиглагддаг.
Мэргэжлийн сургалтууд
Манай мэргэжлийн сургалтууд нь өгөгдлийн удирдлага, аналитик, хиймэл оюун ухааны чиглэлийн олон улсын стандарт, практик туршлагад суурилсан хөтөлбөрүүд юм. Энэ жил буюу 2026 онд та бүхэн дараах 2 чиглэлийн мэргэжлийн урт хугацааны сургалтанд хамрагдах боломжтой.
Junior Data Engineer
Junior Data Engineer-ийн сургалт нь өгөгдөл цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулах суурь өгөгдлийн дэд бүтцийг бүтээх, ажиллуулах чадвартай анхан шатны мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.
Суралцагчид бодит жишээ, практик даалгаврын хүрээнд өгөгдөлтэй ажиллах техникийн үндсэн ур чадварыг эзэмшинэ.
Junior Data Scientist
Junior Data Scientist сургалт нь өгөгдөлд дүн шинжилгээ хийх, загварчлал хийх, өгөгдлөөс утга, ойлголт гаргах суурь чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.
Суралцагчид бодит өгөгдөл дээр ажиллаж, аналитик сэтгэлгээ, дата ойлголтыг системтэйгээр хөгжүүлнэ.
Дата засаглалын консалтинг
DAMA Mongolia Chapter нь байгууллагын өгөгдлийг стратегийн түвшинд удирдах, хариуцлага, чанар, аюулгүй байдлыг тогтолцоотойгоор бий болгох зорилготой DAMA-DMBOK® стандарт-д суурилсан дата засаглалын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.
Бид төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын өгөгдлийн орчныг иж бүрэн үнэлж, бодит хэрэгжилтэд чиглэсэн загвар, бодлого, процесс, зохион байгуулалтын шийдлийг боловсруулан үе шаттайгаар нэвтрүүлдэг.
Удахгүй болох арга хэмжээ
DAMA Mongolia Chapter-с сар бүр салбар тус бүрийн дата удирдлага, дата засаглалтай холбоотой арга хэмжээг зохион байгуулна. Энэ жил зохион байгуулагдах арга хэмжээнүүд:





